Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын геометрийн боловсролын мэдлэг, чадвар, хэрэглээний ур чадварын хөгжилд дэмжлэг үзүүлэх
Хугацаа: 2023 оны 5-р сарын 6-нд 9:00 цагт эхэлнэ.
Хаана: Нийслэлийн ерөнхий боловсролын Үй Цай сургууль дээр явагдана.
Хамрах хүрээ: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн VI-XI ангийн сурагчид оролцоно.
Бүртгэл: Геометрийн “Алтан огтлол” стандарт олимпиадын бүртгэл хаагдсан.
Сурагчид олимпиадад оролцохоор ирэхдээ бүртгэлийн хураамж 10000 төгрөгийг ХАС банкны 5002565165 тоот дансанд төлсөн баримт, сурагчийн хувийн хэргээ авч ирж бүртгэлээ баталгаажуулна.
Зохион байгуулалт:
- Олимпиадыг стандарт ба гүнзгийрүүлсэн гэсэн хоёр түвшингээр явуулна. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагчид зөвхөн гүнзгийрүүлсэн түвшинд оролцоно.
- Гүнзгийрүүлсэн түвшинд оролцогчдын дасгал даалгаврууд нь В.Адьяасүрэнгийн 6, 7, 8, 9, 10, 11-р ангийн “Геометр” гарын авлагын бодлогын хүрээнд байна.
- Стандарт түвшинд оролцогчдод жишиг дасгал даалгавруудыг урьдчилан мэйл хаягаар өгнө.
- Сургууль анги тус бүрээс 2 сурагч оролцоно.
- Олимпиадын дүнг Үй Цай сургуулийн веб сайт дээр байрлуулна.
- Олимпиадын бодлогын хамгаалалт 5-р сарын 7-ны 09:00-12:00 цагт Үй Цай сургууль дээр явагдана.
- Олимпиадад шалгарсан сурагчдын шагналыг 5-р сарын 7-ны өдрийн 14:00 цагт Үй Цай сургуулийн Урлагийн зааланд гардуулна.
Дүгнэх:
- Анги тус бүрээс 1-р байр 1, 2-р байр 2, 3-р байр 3, тусгай байр 4, нийт 10 сурагчийг шалгаруулан өргөмжлөл, медаль олгоно. Ерөнхий зохион байгуулагч:
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ҮЙ ЦАЙ СУРГУУЛЬ
Хамтран зохион байгуулагч:
МУБИС-ИЙН МБУС-ИЙН МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ
УТАС: 99184154, 99760023, 99339271