Бидний бусадтай сэтгэлээ нээн ярилцдагүй нь сэтгэцийн эмгэгийн үндсэн шалтгаан болдог

Өнгөрөгч 7 хоногийн пүрэв гаригт буюу 10-р сарын 10-ны өдөр “Сэтгэцийг эрүүл мэндийн” өдөртэй холбогдуулан Үй-Цай сургуулийн 6-11-р ангиудад тус сэдвийн хүрээнд ярилцлага, хичээлүүд явагдсан бол 11б ангид БЗД-ийн эмнэлэгийн доторын эмч сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн Долгорсүрэн сурагчдад зөвлөгөө, мэдээлэл өгч ярилцлага хийсэн юм.
Сэтгэцийн эмгэг гэдэг нь нийгмийг хэвшмэл шинж чанараас гажуудсан зан араншин, сэтгэцийн өөрчлөлтийг хэлэх ба дотоод, гадаад хүчин зүйлээс болж хүний сэтгэлд бугшсаар бий болдог сэтгэцийн өвчин бөгөөд нийгмийн гажуудлыг хэлдэг байна.
Тэгвэл өсвөр насанд хүний бүрэн бэхжээгүй оюун ухаан сэтгэцийн эрүүл мэндийн сийрэг бус байдгаас энэ өвчинг өсвөр үеийнхэн өвчлөх нь олширч байгаа нь ярилцах, сэтгэлээ нээж гаргадагүйгээс их шалтгаалдаг аж.
Илтгэлийн дунд бид нэгэн гайхалтай туршилт хийсэн нь босож зогсоод нүд нүдээ харан чин сэтгэлээсээ өөрт хүсдэг сайн сайхныг хүсэн тэврэлдэж түүнээс авсан мэдрэмж маань тэрхүү өвчинүүдэд дутагдсанаас тэдний сэтгэлийн чулуу бушгиж сэтгэцэд нь нөлөөлж эхлэдгийг мэдэв. Энэ нь магадгүй бид, бидний нийгэм өөрөө энэхүү өвчинг амьдруулсаар байгаа сэтгэгдэл надад төрөв.
Хүнд сайн сайханг хүсэх нь дэлгүүрт ороод мөнгөөр авдаг зүйл биш ч магадгүй хямд, үнэгүй хэрнээ бидэнд хамгийн хэрэгтэй зүйл биз. Сэтгэлээр эсвэл ярилцмаар, ямар нэгэн зүйлд эргэлзвэл бусадтай мөн мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авахаас бүү зайлс хийгээрэй. Чамд дутагдаж буй зүйл тэдний аман болон сэтгэлд бий юм шүү!

Мэдээг бэлтгэсэн: 11б ангийн сурагч С. Ананд

Comments are closed.