Төгсөгчид

Төгсөгчдийн холбоо

Үй Цай сургуулийг өнгөрсөн хугацаанд 16 удаагийн төгсөлтөөр 850 гаруй сурагч төгссөнөөс БНХАУ-д 61%, Тайваньд 8%, бусад гадаад улсад 22%, өөрийн орны их, дээд сургуульд 9% нь суралцаж төгсжээ.

Нийт төгсөгчдийн 28% нь инженер, 25% нь ОУ-ын харилцаа, 21% нь эдийн засаг, банк санхүү, 15% нь хууль эрх зүй, 5% нь эмч, 6% нь бусад мэргэжлээр суралцаж, ажиллаж байна.

Тус сургуулийн анхны төгсөгчид сургуультайгаа эргэх холбоотой ажиллах, сургууль төгсөж байгаа дүү нартаа мэргэжил сонгох, ЭЕШ, их дээд сургуулийн бэлтгэл анги суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү холбоог байгуулсан. Тус холбооны тэргүүнээр одоо Ж.Баасангарьд ажилладаг.

Тус холбоо нь өнгөрсөн хугацаанд:

  • Төгсөгчдийн талаарх мэдээллийн санг баяжуулан ажиллах
  • Гадаад, дотоодын их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөр, үйлчилгээний талаарх мэдээлэл солилцох
  • Нийслэлийн харилцаанд тодорхой чиглэлтэй бүлэг үүсгэж баг, хамт олноор ажиллахыг дэмжих
  • Үй Цай сургуулийнхаа сургалтын үйл ажиллагааг дэмжиж ажиллах
  • Төгсөгчдийн сайн үйлс санг өрнүүлж ажиллах

Намар өвлийн “Нөхөрсөг нэг өдөр”спорт өдөрлөг “Шинэ сар”-ын золголт, цугларалтын үйл ажиллагааг менежментээр хангах зэрэг ажлуудыг тогтмол явуулж байна.

“Үй Цай төгсөгч – Бид хамтдаа” онлайн уулзалт 6 сарын 14-ний өдөр боллоо. Энэхүү онлайн уулзалтад сургуулийн удирдлага, Сингапур улсаас “TECHSTARS” АНУ-ын Хөрөнгө оруулалтын сан, экосистем хөгжүүлэлтийн албаны ахлах захирал Д.Бат-Октябрь, Үй Цай сургуулийн 2011 оны төгсөгч М.Төмөр, Япон улсаас 2011 оны төгсөгч Б.Одмаа, ОХУ-аас 2014 оны төгсөгч Б.Мөнхзаяа, Унгар улсаас 2016 оны төгсөгч Б.Пүрэвсүрэн, Тайвань улсаас 2018 оны төгсөгч Б.Саранзаяа нар оролцож 12 дугаар ангийн сурагчидтай өөрсдийн ЭЕШ-д 800 оноо авч байсан, гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцаж буй, олон улсын компанид ажиллаж буй туршлагын талаар монгол, хятад, англи хэл дээр сонирхолтой ярилцлага өрнүүллээ.