Шинээр элсэн суралцагч нь “Ерөнхий боловсролын Үй-Цай сургуулийн элсэлтийн журам” -д заасны дагуу бүртгүүлэхдээ дараах нөхцөлийг хангасан байна.
Үүнд:
- Тухайн ондоо багтаж 6 нас хүрсэн байх
- Сургуультай танилцах, сургалтын орчинд дасан зохицох хөтөлбөрт хамрагдсан байх.
- “Сургуультай танилцах, сургалтын орчинд дасан зохицох” хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл нь жил бүрийн 3 сард явагдах ба анкет бөглөн, хавсаргах бичиг баримтыг үнэн, зөв бүрдүүлнэ.
- Анкетад хавсаргах бичиг баримт нь:
- Суралцагчийн төрсний гэрчилгээ /хуулбар/
- Эцэг эхийн иргэний үнэмлэх /хуулбар/
- 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
- Элсэлтийн хураамж
- 6 настай хүүхдийн насны онцлогт тохирсон, оюуны ерөнхий хөгжил, хэл яриа, сэтгэхүй болон бусад чадваруудыг тодорхойлох сорил авч 60%-иас дээш дүгнэгдсэн хүүхдийг “Сургуультай танилцах, сургалтын орчинд дасан зохицох” хөтөлбөрийн бүлэгт элсүүлэн суралцуулна.
- Элсэн орсон суралцагчийн хууль ёсны төлөөлөгч нь сургуулийн захиргаанд элсүүлэн сургах тухай хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд сургалтын гэрээ байгуулна.
- “Сургуультай танилцах, сургалтын орчинд дасан зохицох” хөтөлбөрийн суралцагч нь төлбөрийн 30% ийг эхлээд, үлдсэнийг тухайн хичээлийн жилийн төгсгөлд бүрэн барагдуулсны үндсэн дээр хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэн суралцуулах эрхтэй болно.
2025-2026 оны хичээлийн жилийн 1-р ангийн элсэлт энд дарж бүртгүүлнэ үү?
Банкны нэр | Хас банк |
Дансны нэр | Д. Цэцэгмаа |
Дансны дугаар | 5002565165 |
Гүйлгээний утга | Элсэгчийн /Овог, нэр, регистр/ |
Бүртгэлийн хураамж | 50000 төгрөг |