Бүтэц бүрэлдэхүүн

Уриа : “Чанартай боловсрол, чадварлаг багш, өрсөлдөх чадвартай сурагч”
  • Бага боловсролын заах аргын нэгдэл
  • Нийгмийн ухааны заах аргын нэгдэл
  • Байгалийн ухааны заах аргын нэгдэл
  • Хятад хэлний дунд ангийн багш нар
  • Хятад хэлний бага ангийн багш нар
  • Захиргаа аж ахуй
  • Удирдлагын баг

гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Үй Цай бүрэн дунд сургуулийн менежментийн баг, хамт олны тухай товч танилцуулга

  • 1997 онд нэг монгол, нэг хятад 2 багштай, нэгдүгээр ангийн 30 гаруй сурагчтай Үй Цай бага сургууль үүсгэн байгуулагдсан.
  • 2000 онд 145 сурагч 9 багштай монгол, хятад хос хэл дээрх сургалтын үйл ажиллагаатай Үй цай бүрэн дунд сургууль хэв шинжтэй болж өргөжиж өөрчлөгдсөн.
  • 2005 онд бүрэн дунд сургуулийн анхны төгсөлтийг амжилттай хийсэн.
  • Анхны төгсөгч 9 сурагч БНХАУ-ын засгийн газар, мужийн тэтгэлэгт хөтөлбөрөөр Бээжин, Шанхай, Жилин, ӨМӨЗОрны их дээд сургуульд суралцаж эхэлсэн.
  • 2014 оны байдлаар 8 дахь удаагаа бүрэн дунд боловсролын төгсөлтийг хийсэн.
  • Өнгөрсөн хугацаанд нийт …. сурагч бүрэн дунд боловсролыг амжиллттай эзэмшиж сургуулиа төгссөн байна.
  • Төгсөгчдийн 70 гаруй хувь БНХАУ-ын их, дээд, сургуульд засгийн газар, мужийн тэтгэлэгт хөтөлбөрөөр төрөл бүрийн мэргэжлээр амжиллттай суралцаж эхний төгсөгчид улс орныхоо боловсрол, эрүүл мэнд, худалдаа, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, хүчний байгууллага, төр захиргааны байгууллага зэрэгт ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.
  • 2013 оноос хос хэл дээрх сургалтаас олон хэл дээрх сургалттай сургалтын үйл ажиллагааг эхлүүлж АР англи хэлний хөтөлбөрийг сургалтандаа хэрэглэж байна.
  • 2015 оны хичээлийн жилийн байдлаар 1-12 дугаар ангийн 30 бүлэгт 1080 сурагч суралцаж, монгол 36, хятад 28 багш, аж ахуй, үйлчилгээний 32 ажилтантай хос болон олон хэл дээрх сургалттай “Үй Цай хөтөлбөр”-өөр үйл ажиллагаагаа явуулж 19 дэх жилдээ ажиллаж байна.
  • Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг менежментийн баг дараах байдлаар удирдан явуулдаг.
Here is always singing new songs and expressing new ideas he learned at school.
2017-03-13T11:54:16+00:00
Here is always singing new songs and expressing new ideas he learned at school.