Он цагийн хэлхээ

  • 1997 9 сар Үй-Цай бага сургууль байгуулагдав.
  • 1997 10 сар Анхны хятад хэлний олимпиадад оролцож 3-р байр эзлэв.
  • 1997 10 сар БНХАУ-ын АИХ-ын Байнгын хорооны даргын гэргий Ю.Вэйн, УИХ-ын дарга Р.Гончигдоржийн гэргий Я.Хишигт нар зочлов.
  • 1999 10 сар БНХАУ-ын элчин сайд Хуан Жа Куа зочлов.
  • 2000 он Багш, сурагчид Хятадын Элчин сайдын яаманд “Бид XXI зууны хүүхдүүд” сэдэвт шинэ жилийн урлагийн тоглолт зохион байгуулав.
  • 2002 он Үй-Цай төгсөгч загварт суурилсан хос хэлний тэнцвэрт сургалтын хөтөлбөртэй Үй-Цай бүрэн дунд сургууль болон өргөжив.
  • 2000-2002 он Үй-Цай сургуулийн удирдах зөвлөлийн дарга Д.Цэцэгмаа БНХАУ-ын Ухань их сургууль болон Бээжин хотын БИС-д хятад хэл, соёл судлалын чиглэлээр суралцаж төгсөв.
  • 2003 3 сар БНХАУ-ын элчин сайд Го Шү Мэйн зочлов.
  • 2003 6 сар Багш, сурагчидын анхны хамтын бүтээл болох “Дэггүй жаахан тооройнууд”, “Бяцхан муур загас тарьсан нь” номнууд хэвлэгдэв.
  • 2003 9 сар 868 м2 талбай бүхий 2 давхар өөрийн өмчлөлийн байртай болов.
  • 2003 9 сар БНХАУ-ын Хэбэй мужийн Жан Жа Куо хотын хос хэлний Бэй Лунь дунд сургуультай хамтран хятад хэлний салбар ангийг нээв.
  • 2005 1 сар ОХУ-ын Улаан-Үд хотын Багшийн сургууль, Чита хотын хятад хэлний 4-р сургуультай хамтын ажиллагаа эхлүүлэв.
  • 2005 3 сар Хятад хэлний улсын олимпиадыг санаачлан зохион байгуулав.
  • 2006 6 сар Тэрэлжид “Төгөлдөр” зуслан үйл ажиллагаагаа эхлүүлэв.
  • 2007 3 сар Хятадын элчин сайд Юй Хуй Ёо зочлов.
  • 2007 6 сар Бүрэн дунд боловсролын анхны төгсөлт болов.
  • 2008 6 сар Захирал Д.Баяраа “Хос хэлний тэнцвэрт сургалтын хөтөлбөрийг туршин судалсан нь” сэдвээр докторын зэрэг хамгаалав.
  • 2008 8 сар “Хятад хэлний гүүр” олон улсын тэмцээнд сурагч О.Өнөржаргал дэд байранд шалгарч Хятадын засгийн газрын тэтгэлэгээр Чинхуань их сургуульд суралцах эрхээр шагнагдав.
  • 2008 9 сар Сургуулийнхаа байрыг өргөтгөн 3210 м2 талбай бүхий хичээлийн байртай болж сургалтын таатай орчинг бүрдүүлэв.
  • 2008 9 сар Үй-Цай күнзийн танхим нээгдэв.
  • 2009 4 сар “Хос аялгуу” урлагийн наадмыг санаачлан эхлүүлэв.
  • 2009 4 сар “Дорны хэл, соёл, гүн ухаанаас суралцахуй” эсээ бичлэг, илтгэлийн уралдааныг санаачлан зохион байгуулав.
  • 2010 он ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Хү Чүнь Хуа (Одоогийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч) сургуульд зочлов.
  • 2011 6 сар Өвөрхангай аймгийн Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Баян-Өндөр сумын сургуулиудтай хамтын ажиллагаа эхлүүлэв.
  • 2012 9 сар Олон хэлний сургалтын хөтөлбөр бүхий “Үй-Цай-Боловсрол”-ыг хэрэгжүүлж эхлэв.
  • 2013 он Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Эзэн заяа” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхлэв.
  • 2013 он Багш, ажилчдын Отгонтэнгэр-2013 аялалыг зохион байгуулав.
  • 2015 5 сар Сяа Мэйны их сургуультай хамтын ажиллагаа эхлүүлж бакалаварын онлайн сургалтын төв байгуулав.
  • 2015 8 сар Үй-Цай сургуулийн төгсөгчдийн холбоо байгуулагдав.
  • 2016 4 сар Төв аймгийн Борнуур суманд хөдөлмөр, дадлагын баазтай болов.
  • 2016 5 сар Шанхайн зам тээврийн их сургуулийн элсэлтийн шалгалтын төв нээгдэв.
  • 2017 5 сар Хятад хэлний төвшин тогтоох HSK шалгалтын төв нээгдэв.
  • 2017 7 сар Монголын тусгай олимпийн хороотой хамтран “Зуслангийн найзууд” хөтөлбөрийг тэгш хамруулах боловсролын хүрээнд хэрэгжүүлж эхлэв.
  • 2017 8 сар “Хятад хэлний их чуулга” олон улсын тэмцээнд сурагчдын баг оролцож тусгай байранд шалгарав.
  • 2018 оны 5 сар: Ерөнхий боловсролын “Үй Цай” сургууль дээр “Азийн дижитал шатрын сургалтын төв” нээгдлээ.
  • 2018 оны 10 сар: Үй Цай сургуулийн сурагчид БНХАУ-ын Хөх хотын үндэсний лаборатори сургуультай хамтарсан “Хүүхэд насны баяр баясгалан” урлагийн наадмыг БНХАУ-ын Хөх хотод Х сарын 21-27-ны өдрүүдэд зохион байгуулав
  • 2019 онд: Ковид-19 цар тахалтай тэмцэхэд нь зориулж БНХАУ-ын Ухань хотын үе тэнгийн хүүхдүүддээ хандивласан 2 сая төгрөгийг БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-нд гардуулав.
  • 2019 оны 2 сар: Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг өөрийн сургууль дээрээ зохион байгуулав.
  • 2019 оны 10 сар: Москва хотын Багшийн дээд сургууль дээр болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож “Үй Цай боловсрол хөтөлбөрийн менежментийн асуудал”сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
  • 2019 оны 10 сар: Академич А.И.Савенковтой уулзаж сурагчдын авьяас, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх “Би судлаач хүүхэд” хөтөлбөрийг Үй Цай сургууль дээр хэрэгжүүлэх туршилт судалгааг хийхээр болов.
  • 2019 оны 10 сар: БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төвөөс зохион явуулсан “Чанарын үнэлгээ”-ээр Улсын хэмжээний шилдэг 40 сургуулийн нэгээр шалгарч, хувийн хэвшлийн шилдэг 20 сургуулийн VI-т эрэмбэлэгдэв.
  • 2020 оны 3-р сар: Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын Онцгой Комисст Үй Цай сургуулийн дэргэдэх “Тусч хүүхдүүд сан”-гаас 7 сая төгрөг хандивлав.
  • К вопросу о менеджменте программы “образование уй-цай” өгүүллийг ОХУ-ын “Известия института педагогики и психологии обрзования” сэтгүүлд хэвлэгдэв.
  • 2020 оны 12 сар: “Бид тусгаар тогтнолынхоо тухай юу мэдэх вэ?” сэдэвт “Оюун ухааны зураглал”-ын анхдугаар онлайн тэмцээнийг олон улсын Парисын үнэлгээний системээр сургуулийнхаа хэмжээнд сурагч-эцэг эхийг нэг баг болгон явуулав.
  • 2021 оны 10 сар: Нийслэлийн боловсролын газраас нийт сургуулиудыг хамруулан сурагчдын сурлагын амжилт, төлөвшил, сурагчдад ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн байдал зэргийг индексжүүлэн шалгаруулахад 2021-2022 оны хичээлийн жилийн шилдэг хорин сургуулийн нэгээр шалгарч 5 сая төгрөгөөр шагнагдав.
  • 2022 оны 7 сар: “Би судлаач хүүхэд” хөтөлбөрийн ажлын дэвтрүүдийг монгол хэлэнд орчуулан хэвлэн гаргав.
  • 2022 оны 8 сар: “Би судлаач хүүхэд” хөтөлбөрийн аргазүй сэдвээр өөрийн сургуулийн нийт багш нартаа анхны сургалтыг зохион байгуулав.
  • 2021-2022 он: Боловсрол суваг телевизтэй хамтран хятад хэлний зайны сургалтын 80 бүлэг хичээлийг бэлтгэн олон нийтэд хүргэв.
  • 2022 оны 4 сар: “Мазайлай” клубаас “U 17” Өсвөрийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.
  • 2022 оны 7 сар: Үй Цай сургуулийг үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн тэргүүн Д.Цэцэгмаа Монгол улсын гавьяат эдийн засагч цол хүртэв.
  • 2022 оны 9 сар: “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төслийн болон судалгааны үйл ажиллагаа” (онол ба практик) сургалтын арга зүйн гарын авлагыг хэвлүүлэв.
  • 2022 оны 9 сар: Үй Цай боловсрол хөтөлбөрийн үзэл баримтлалын хүрээг боловсруулан гаргав.