1997 онд нийслэлийн Баянгол дүүргийн 133–р цэцэрлэгийн байранд үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 2003 онд хотын төвд байрлалтай 1862.7 мкв бүхий 2 давхар өөрийн өмчлөлийн сургалтын байранд шилжин оров. Үйл ажиллагаа, сургалтын цар хүрээгээ тэлсээр сургалтын орчноо сайжруулж 200…. оноос 3150м2 3 давхар сургуулийн өөрийн байранд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэв. Үүнээс:
- Урлаг зал 280 мкв
- Цайны газар 210 мкв
- Уншлагын танхим 72 мкв
- Хими, биологи, зураг, дүрслэх урлаг, монгол хэл уран зохиол, математик, бага анги, англи хэл, хятад хэлний арга зүй, хятад хэлний сонсголын гэрчилгээ бүхий анги танхимуудтай.
Уншлагын танхим
Цахим самбар, цахим мэдээллийн бүртгэлтэй. Номын фонд монгол, хятад, англи, орос хэл дээрх 16661 ширхэг ном сурах бичиг, гарын авлага, сэтгүүл, толь бичиг, 680 ширхэг хэвлэмэл бус материалтай. Захиалгат ном хэвлэлээр жилээс жилд баяжигдаж байна.
Төгөлдөр зуслан
2006 онд сурагчдын амрах, сургалт аялалд оролцох, хэлний чадварыг нь сайжруулах нөхцөлөөр хангах зорилгоор “Төгөлдөр” сургалт аялал жуулчлалын төвийг үзэсгэлэнт байгальтай Тэрэлж горхины Сонгины аманд нээн ажиллуулсан бөгөөд ардын уламжлалт зан заншил, ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөлмөрт суралцах, гадаадын үе тэнгийнхэнтэйгээ хамтарч нийгмийн харилцаа, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох нөхцөлөөр хангаж “Төгөлдөр” зуны дадлага, сургалтын төвийн сургалтын орчноо улам боловсронгуй болгож байна. Уг зусланд жил бүр өөрийн сургуулийн 50 – 60 сурагч, хятад, орос, япон, солонгос, финланд хүүхэд багачуудтай зуны амралтаа өнгөрүүлдэг.
Күнзийн танхим
2007 онд БНХАУ-ын Олон Улсын Радиотай хамтран сурагчдын хятад хэл, соёл боловсролын хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаануудыг явуулах зорилго бүхий “Күнзийн танхим”-ыг байгуулсан. Уг танхим байгуулагдсан цагаасаа эхлэн хятад хэл дээрх дуу дуулаачдын “Дорнын аялгуу”, дорнын түүх, соёлоос суралцахуй сэдэвт “Дорнын илтгэл” зэрэг улсын уралдаануудыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон байна.
Төрөлх хэл – Уран зохиолын кабинет
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит төрөлх хэл – уран зохиолын танхимыг 2009 онд байгуулсан. Үндэсний сонгодог уран зохиол, яруу найргийн ном сэтгүүл, сурагчийн бүтээлийн сан, цахим сургалтын тоног төхөөрөмжтэй. Энэ танхимаас сурагчдын яруу найраг шимтэн сонсох, их найрагчийн уран бүтээлээс уран яруу унших, зохион найруулах чадварыг дэмжих зорилгоор “Эзэн заяа” яруу найраг уран уншлагын наадамыг дүүрэг, нийслэлийн хэмжээнд 2012 оноос эхлэн жил бүрийн 11 сарын 26 нд зохион байгуулж байна.
Сургалтын хөгжүүлэх хөтөлбөрүүд
Байгуулагдсан цагаасаа эхлэн сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, бүтээлч үйл ажиллагааны хөгжлийг дэмжих зорилгоор сургалтын хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Ном”, “Авьяас” хөтөлбөрүүдтэй уялдуулан улам бүр боловсронгуй болгож байна. Үүнд:
- IQ хөгжүүлэх хөтөлбөр /1-5 анги/
- Математик сэтгэлгээ /1-5 анги/
- Сэтгэмжит эх зохиох /3-11 анги/
- Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх /1-5 анги/
- Бийрийн бичлэг /7-11 анги/
- Монгол, хятад, англи хэл дээр илтгэл эссэ бичих хөтөлбөрүүд багтаж байна.
Хүний нөөц, ажиллах боловсон хүчин
- Анх 2 хятад, 1 монгол багштай байгуулагдаж байсан бол
- 1999 оноос ӨМӨЗО-ны Хөх хотын үндэсний дунд сургууль болон Хянган замын үндэсний бага сургуультай багш солилцох чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулав.
- 2001 онд ӨМӨЗО-ны Монгол үндэстний багшийн сургууль, Хөх хотын хятад үндэстний багшийн сургуулиас хятад хэлний мэргэжилтэй 4 багш уригдан ирж ажиллав.
- 2006 оноос эхлэн бүрэн дунд боловсролын анхны төгсөгчдөөсөө БНХАУ-ын Шань Дунь, Чань Чуны Багшийн их сургуулиадад багшлах боловсон хүчин бэлтгэж эхэлсэн.
- 2016 – 2017 оны хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн 70 гаруй багш, аж ахуй үйлчилгээний 20 гаруй ажилтан, нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гадаадын 34, Монголын 60 гаруй иргэн ажиллаж байна. Үүнээс бакалавр …, магистр …, доктор …