Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын геометрийн мэдлэг чадвар, хэрэглээний арга барилыг хөгжүүлэхэд оршино.
Олимпиад явагдах өдөр: 2025 оны 05-р сарын 03-ны 09:00 цагт эхэлнэ.
Хаана: Нийслэлийн ерөнхий боловсролын Үй Цай сургууль дээр явагдана.
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн VI-XI ангийн сурагчид оролцоно.
Бүртгэл:
- Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 2025.04.18-04.30 -ныг хүртэл 15:00-17:00 цагт тус сургуулийн уулзалтын танхимд бүртгэнэ.
- Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг www.ui-tsai.mn веб сайт, Үй Цай сургууль пейж хуудсаар гүнзгийрүүлсэн энд дарж бүртгүүлнэ үү? ба ердийн энд дарж бүртгүүлнэ үү? сургалттай сургууль гэсэн ангиллаар бүртгэнэ.
- Бүртгэлийн хураамж 10000 төгрөг. / Бүртгэлийн хураамжийг ХАС банкны 5002565165 тоот дансанд хийнэ./
- Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүртгэлийн хураамж болон сургуулийн тодорхойлолт, цээж зураг -2% хамт авчирч бүртгүүлнэ.
Зохион байгуулалт:
Олимпиадыг стандарт ба гүнзгийрүүлсэн гэсэн хоёр түвшингээр явуулна. Математикийн гүнзгийрүүсэн сургалттай сургуулийн сурагчид зөвхөн гүнзгийрүүлсэн түвшинд оролцоно. Гүнзгийрүүлсэн түвшинд оролцогчдын дасгал даалгаврууд нь В.Адьяасүрэнгийн “Геометр” 6, 7, 8, 9, 10, 11 номын бодлогуудын хүрээнд байна.
- Ердийн сургалттай сургуулийн сурагчдын дасгал даалгавар нь стандарт, ахисан, хөгжсөн түвшний бодлогууд байна.
- Сургууль тус бүрээс 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр анги тус бүрээс 1-2 сурагч оролцоно.
- Бодлого бодолт нэг өдөрт явагдана. Дүнг Үй Цай сургуулийн веб сайт дээр байрлуулна.
- 2025 оны 05-р сарын 04 –нд 9:00-12:00 цагт бодлого хамгаалалт явагдана.
- Дүнг танилцуулах хурал мөн өдрийн 15:00 цагт Үй Цай сургуулийн урлаг зааланд болно.
Шагнал, урамшуулал:
- Анги тус бүрээс I байр – 1, II байр – 2, III байр – 3, тусгай байр – 4 нийт 10 сурагчийг шалгаруулан өргөмжлөл, медаль олгоно.
Зохион байгуулагч:
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРЫН ҮЙ ЦАЙ СУРГУУЛЬ
УТАС: 99184154, 99760023, 99339271