Үй Цай сургуулийн VI-XII ангиудын эцэг эхчүүдийн дунд “Волейбол”-ын тэмцээнийг зохион байгууллаа.

Үй-Цай сургуулиас эцэг эхчүүдийн спортын ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломжийг бүрдүүлэх зорилготой эцэг эхчүүдийн дунд ⚾️”Волейбол”-ын тэмцээнийг 2024 оны 05-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
⚾️Тус тэмцээн VI-XII ангиудын эцэг эхчүүдийн дунд 12 багийн 110 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцож шилдгүүдээ тодрууллаа.
🥇 байр: Үй Цай сургуулийн Д.Даваасүрэн багш нартай 6В ангийн эцэг эхчүүдийн баг
🥈 байр: Үй Цай сургуулийн Б.Даваадорж, С.Туяа багш нартай 12АБ ангийн эцэг эхчүүдийн баг
🥉 байр: Үй Цай сургуулийн Г.Урангоо багш нартай 7В ангийн эцэг эхчүүдийн баг
🏆Шилдэг тоглогч: 12А ангийн сурагч М.Халиумаагийн ээж Д.Одмаа нар тус тус шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэе.👏👏👏

Comments are closed.