ХОВД ХОТ: “PISA БА СУРАГЧДЫН ФУНКЦИОНАЛЬ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН СТРАТЕГИ” сэдвээр сургалт семинар зохион байгууллагдлаа.

Нийслэлийн ерөнхий боловсролын Үй Цай сургуулийн үүсгэн байгуулагч Д.Баяраа, Д.Цэцэгмаа, МХУЗ-ын багш Б.Сарантуяа нар 2024 оны 04 дүгээр сарын 26-27ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд хотод МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн багш нар, багш мэргэжлээр суралцаж буй III-IV курсын оюутануудтай “Хос хэл дээрх сургалтын технологи” зохион байгуулалт гэсэн сэдвийн хүрээнд уулзалт, Ховд хотын Ерөнхий боловсролын 7 сургуулийн төлөөлөл бага ангийн 30 гаруй багш нартай хамтран “PISA БА СУРАГЧДЫН ФУНКЦИОНАЛЬ  ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН СТРАТЕГИ” сэдвээр сургалт семинар зохион байгуулж боловсролын инноваци технологийн талаар туршлагаа солилцов.

МУИС-ийн Баруун бүсийн сургууль дээр

Математик, монгол хэл уран зохиол, бага боловсрол, сурган сэтгэл судлалын багш нар болон III-IV курсын оюутануудад хувийн хэвшлийн сургууль, сургалтын үзэл баримтлал, агуулгын гүнзгийрүүлсэн ба ахисан түвшин, хос ба олон хэл дээрх боловсрол олон улсын туршлага, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, суралцахуйн чадварын хөгжлийг дэмжсэн боловсролын инноваци технологийн талаарх сургалтын туршлага санал бодлоо солилцон оюутан сурагчдад гадаад хэл (англи, орос) дээр онол арга зүйн ном сурах бичиг, нийтлэл, гарын авлагаас ашиглаж сурах нь чухал болохыг зөвлөн санал бодлоо солилцов. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын Үй Цай сургуулиас өөрийн сургуулийн багш нарын бүтээл болох “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төслийн болон судалгааны үйл ажиллагаа” (Онол ба практик), “Үзүүлэн дэмжихүй” (Аиутист хүүхэдтэй ажиллах гарын авлага) зэрэг номыг Сурган сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Доржид ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг дэмжин хамтын ажиллагааг эхлүүлж буйд талархал илэрхийлэн бэлэглэв.

 

 

 

 

 

 

 

 

Ховд хотын Ерөнхий боловсролын Цаст-Алтай сургууль дээр

Тус хотын бага ангийн багш нарын төлөөлөл 30 гаруй багш нартай хамтран “PISA БА СУРАГЧДЫН ФУНКЦИОНАЛЬ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН СТРАТЕГИ”  сэдвээр: (Боловсролын чанар, сурагчдын сурлагын амжилтын үнэлгээ судалгааны олон улсын байгуулагын тухай тойм /PIRIS, TIMSS, PISA/, PISA ба функциональ чадварын тухай ойлголт, PISA ба функциональ унших чадварын түвшин, үнэлгээ, Функциональ унших чадварыг эхээр хөгжүүлэх стратеги, Эхтэй ажиллах арга барилууд) гэсэн агуулгын хүрээнд онол арга зүйн сургалт семинарыг зохион байгуулж боловсролын инноваци технологийн туршлагаа санал солилцон цаашид эх хэлний сургалтад хэрэглэх үргэлжилсэн үгийн ба ердийн эх-ийн санг бүрдүүлэх, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, бие даан эх сурвалжтай ажиллах суралцахуйн хөгжлийг дэмжин “Би судлаач” хөтөлбөрийг цахим сургалтаар хэрэгжүүлэх хамтын ажиллагааг төлөвлөн зохион байгуулах талаар санал нэгдэв. Мөн Боловсрол Шинжлэх Ухааны Газрын  бага боловсролын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэд Үй Цай сургуулийнхаа багш нарын бүтээл болох “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төслийн болон судалгааны үйл ажиллагаа” (Онол ба практик), “Үзүүлэн дэмжихүй” (Аиутист хүүхэдтэй ажиллах гарын авлага) номыг багш нарын мэргэжлийн онол арга зүй туршлагаа харилцан солилцох хамтын ажиллагааг эхлүүлэн зохион байгуулж буйд талархал илэрхийлэн бэлэглэв.

Үй Цай сургуулийн МХУЗ-ын багш Б. Сарантуяа

Мэдээллийн технологийн багш М.Соёл-Эрдэнэ

2024.04.29

 

Comments are closed.