“Дөрвөн цагийн тал” дуун цэнгүүнд 7 сургуулийн сурагчид авьяасаараа өрсөлдөв

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч, зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн нэрэмжит “Дөрвөн цагийн тал” дуун цэнгүүнийг Үй Цай сургуулиас энэ сарын 24-нд зохион байгууллаа.

Энэхүү наадмын хүндэт шүүгчээр Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ч.Буянхишиг, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун нар ажиллав.

Дуун цэнгүүнийг бага, дунд, ахлах насны ангиллаар явуулсан бөгөөд гоцлол, хамтлаг дуугаар 7 сургуулийн 51 сурагч оролцож, авьяас, ур чадвараараа өрсөлдсөн юм. Дуун цэнгүүний шилдгүүдийг танилцуулж байна.

Бага ангийн ангилал Гоцлол дуу: 

1-р байр ЕБ-ын Үй Цай сургуулийн 5в ангийн сурагч А.Дөлгөөннаран

2 -р байр ЕБ-ын Үй Цай сургуулийн 4в ангийн сурагч Э.Риши

3-р байр ЕБ-ын 9-р сургуулийн 5е ангийн сурагч Э.Анаргоо

Бага ангийн ангилал Хамтлаг дуу: 

1-р байр ЕБ-ын Үй Цай сургуулийн хамтлаг дуу

2-р байр ЕБ-ын 4-р сургуулийн хамтлаг дуу

Дунд ангийн ангилал Гоцлол дуу: 

1-р байр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ЕБ-ын сургуулийн 7а ангийн сурагч Б.Отгонзаяа

2-р байр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ЕБ-ын сургуулийн 8а ангийн сурагч О.Амин-Эрдэнэ

3-р байр ЕБ-ын Үй Цай сургуулийн 8а ангийн сурагч Ө. Минжин

Дунд ангийн ангилал Хамтлаг дуу: 

1-р байр Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Монголжин” хамтлаг

2 -р байр ЕБ-ын Үй Цай сургуулийн “Ирээдүйн эзэд” хамтлаг

3 -р байр ЕБ-ын 9 дүгээр сургуулийн хамтлаг дуу

Ахлах ангийн ангилал Гоцлол дуу: 

1-р байр Өвөрхангай аймгийн Бүрд сумын ЕБ-ын сургуулийн 11а ангийн сурагч Д.Аръяабадраа

2-р байр ЕБ-ын Үй Цай сургуулийн 10б ангийн сурагч Булгантамир

3-р байр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ЕБ-ын сургуулийн 12а ангийн сурагч Т.Шүрэнцэцэг

Ахлах ангийн ангилал Хамтлаг дуу: 

1-р байр ЕБ-ын Үй Цай сургуулийн “Дөрвөн бэрх” хамтлаг

2-р байр Өвөрхангай аймгийн Бүрд сумын ЕБ-ын сургуулийн “Гурвал” хамтлаг тус тус шалгарчээ.

https://montsame.mn/mn/read/332126

Comments are closed.