1. Уралдааны зорилго:
Дууны яруу найраг дахь эх хэлний уран дүрслэл, яруу хэллэг, хөг аялга, сэтгэлгээний соёл, мэдлэг чадварт суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
2.Хамрах хүрээ: Орон нутаг ба нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
3.Насны ангилал:
- Бага анги /1-5/
- Дунд анги /6-9/
- Ахлах анги /10-12/
- Бүртгэл
2023 оны 11 дүгээр сарын 15 –ны дотор энэ холоос дээр дарж бүртгүүлнэ үү.
Дараах бичиг баримтыг бэлтгэж бүртгүүлнэ. Үүнд:
- Сургуулийн тодорхойлолт
- Төрсний гэрчилгээ
- Цээж зураг
- Дуулах дууны бичлэг / фанограмм/-аа файлаар өгөх (өргөтгөл мр3, мр4)
Жич: Бүртгэлийн хураамж байхгүй.
5.Шалгаруулах журам
Наадам дараах 2 төрлөөр явагдана.
- Гоцлол дууны төрөл: Эхний шатны шалгаруулалтыг өөрийн сургуулийн хүрээнд зохион байгуулж, ангилал тус бүрээс шалгарсан 1 сурагчийг оролцуулна.
- Хамтлаг дууны төрөл: 1-р шатны шалгаруулалтыг өөрийн сургуулийн хэмжээнд явуулж ангилал тус бүрээс шалгарсан 1 хамтлагийг оролцуулна. Хамтлаг нь 3-4 гишүүнтэй байна.
Санамж:
- Сурагчид хоолойныхоо цар хүрээнд тохируулан Д.Пүрэвдоржийн бүтээлээс сонгож дуулна.
- Дуулах дууны бичлэг /фанограмм/ техникийн шаардлага хангасан байна.
- Оролцогч хүүхдүүд наадам эхлэхээс 1 цагийн өмнө Үй Цай сургуулийн урлагийн танхимд ирж хувийн бэлтгэлээ хангасан байх 6.Шалгаруулалт:
2023 оны 11 дүгээр сарын 24- ний өдөр 9:00 цагаас Үй Цай сургуулийн урлаг соёлын их танхимд болно.
- Шагнал:
Ангилал тус бүрт
1-р байр – алтан медаль, мөнгөн шагнал
2-р байр – мөнгөн медаль, мөнгөн шагнал
3-р байр -хүрэл медаль, мөнгөн шагнал
Тусгай байр өргөмжлөл, дурсгалын зүйл
Нийт оролцогчдод батламж
Ерөнхий зохион байгуулагч:
Нийслэлийн ерөнхий боловсролын Үй Цай сургуулийн захиргаа
Нийслэлийн ерөнхий боловсролын Үй Цай сургууль Д. Пүрэвдоржийн Нэрэмжит Монгол хэл-Уран зохиолын Танхим
Утас: 86600668, 9924-8003