БАЯРТ МЭДЭЭ ❤️❤️❤️

🇲🇳🇲🇳🇲🇳Үй Цай сургуулийн хамт олон ” Түүхийн ухааны доктор”, “Хэл шинжлэлийн магистр”-багш нарыгаа өлгийдөн авлаа. Тус сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Н.Наранжаргал “Монгол дахь халимаг сургагчдын үйл ажиллагаа (1921-1925)” сэдвээр МУИС-ийн эрдмийн зөвлөлөөс 100% дэмжсэн санал авч Түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг мөн монгол хэл, уран зохиолын багш Н.Золзаяа “Юань улсын судар дахь “Ёслол хөгжмийн тэмдэглэл”-ийн эх бичгийн судалгаа” сэдвээр “Хэл шинжлэлийн магистр” зэргээ тус тус амжилттай хамгаалж өнөөдөр дипломоо гардаж авлаа. Шинэхэн доктор, магистр, оюунлаг багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье.👏👏👏 Үй Цай сургуулийн удирдлага, хамт олноос 2023.06.19

Comments are closed.