Үй-Цай сургуулийн төгсөгчдийн дунд “Нөхөрсөг нэг өдөр” сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
🏀Тэмцээн төгсөгчдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, спортын ур чадварыг дээшлүүлэх, сурагч ахуй үеэ эргэн дурсах зорилготой зохиогддог байгаа билээ.
🏀Тус тэмцээнд:
2008 -2023 оны төгсөгчдийн нийт 14 багийн 130 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин оролцож шилдгүүдээ тодрууллаа.
🥇I байр: Үй Цай сургуулийн багш нарын баг
🥈II байр: Үй Цай сургуулийн Г. Мөнхцэцэг багштай 12Б анги
🥉III байр: Д. Даваасүрэн, Ц. Оюунчимэг багштай 2017 оны төгсөгчид тус тус шалгарлаа.
🏆Шилдэг тоглогч:
Эрэгтэй: 12Б ангийн сурагч Г. Мөнхдөлгөөн
Эмэгтэй: 2017 оны төгсөгч О. Анар шалгарсан гайхалтай өдөр болж өнгөрлөө. Хүүхэд насны дурсамжаа эргэн дурссан хөгжилтэй өрсөлдөөнтэй өдөр болсон гэж найдаж байна.
Ажил үйлс сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.
Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдадаа баяр хүргэе.👏👏👏