ҮЙ-ЦАЙ БОЛОВСРОЛЫН 📍 “ БИ СУДЛААЧ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨРИЙН АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО.

Ерөнхий боловсролын Үй-цай сургууль нь өөрийн сургалтандаа олон улсын боловсролын практикт иноваци технологийн нэгэн болон хэрэгжиж буй сурагчдын авьяас, бүтээлч сэтгэхүй, бие даасан байдлыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ удаад ОХУ-ын нэрт сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч академич А.И.Савенковын 📍“Би судлаач хүүхэд” хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ хүрээнд тус хөтөлбөрийн гарын авлага болох 📍“Би судлаач хүүхэд”, 📍“Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх дасгал даалгаврууд 6-8 нас”, 📍“Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх дасгал даалгаврууд 8-10 нас”, 📍“Логик сэтгэлгээг хөгжүүлэх дасгал даалгаврууд 6-8 нас”, 📍“Логик сэтгэлгээг хөгжүүлэх дасгал даалгаврууд 8-10” хэмээх 5 гарыг авлагыг орос хэлнээс орчуулан хэвлүүллээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан 2022 оны 8 сарын 26 оны өдөр нийт багш нартаа Үй-цай боловсролын 📍“Би судлаач хүүхэд хөтөлбөрийн арга зүй” сэдэвт сургалт 🧑‍🏫👩‍🏫семинарыг нийт багш нарынхаа дунд явууллаа.

Comments are closed.