Үй Цай сургуулийн төгсөгчид салбар бүртээ эх орондоо болон дэлхийд түүчээлсээр…

2013 ОН ТӨГСӨГЧ, Ц.АНУДАРИЙН “ГАР+ДОР” КОНТЕМПОРЭРИ УРЛАГИЙН АНХНЫ БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ 2022.02.22-НЫ ӨДӨР БОЛЛОО.

🔖Уг үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Үй Цай сургуулийн удирдлага, багш нар, ангийн найзууд, үе үеийн төгсөгчдийн төлөөллүүд урилгаар оролцлоо.
🔖Тус үзэсгэлэн нь олон нийтийн оролцоот, ашгийн бус, туршилтат, нийгэмд эерэгээр нөлөөлөх зорилготой бүтээлч төсөл юм.
🔖Үзэсгэлэнгийн концепц нь залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн сэдвийг хөндөж байгаа ба дан ялангуяа гудамж талбай, олон нийтийн газарт залуу хүнд бусдаас ирдэг хүсээгүй анхаарал, зөвшөөрөлгүй биед хүрэх, үг хэлээр гадуурхах зэрэг таагүй үйлдлүүдийг тэсэх, ойр дотныхондоо хэлэхгүй байх, мэргэжлийн хүнд хандахгүй байгаа хандлагыг өөрчилж,        энэ гинжин хэлхээг таслахад хувь нэмрээ оруулан олон нийтэд нөлөөлөх зорилготой.
🔖Ц.Анударь нь Үй Цай сургуулийг 2013 онд, “China Academy of Art”-ийг загвар зохион бүтээгчээр төгссөн, суралцах хугацаандаа ZheJiang Government Scholarship-д 5 жил (2014-2018) дараалан шалгарч байсан бөгөөд, 2018 онд “China Graduation Fashion Week”-д уригдаж оролцож байсан.
🔖2020 оны 9-р сараас Ванжил Арт Институтын ганцаарчилсан жилийн хөтөлбөрт хамрагдаж, “контемпорэри урлагийн онол, бүтээлч судалгаа, дадлага” чиглэлээр суралцаж, мэргэжлийн шилжилт хийж цаашид уран бүтээлчээр олон ажиллахаар шийдэж, зорилгодоо хүрэхээр шаргуу хөдөлмөрлөж Монголын шинэ үеийн төлөөлөл билээ.
🏆2021 оны эхээр анх удаа зарлагдсан Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн “Seed Awards 2021” нь карьерийн эхний 5 жилдээ явж буй, дүрслэх урлаг, гэрэл зураг, сэтгүүл зүй, хөгжим, бүжиг, медиа, театр, бүтээлч судалгаа зэрэг нийт 15 салбарт ажиллаж байгаа, дэлхийн 100 шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулж, анхны бүтээлийн төслийг нь дэмжих зорилготой, олон улсын чанартай шагнал юм.
🔖Тус урлагийн төсөл нь Монголд анх удаа 2100 м2 талбайд нэг уран бүтээлчийн үзэсгэлэн гарч буй тохиолдол.
🔖Үзэсгэлэнгээ олон улсын жишгийг баримталж зохион байгуулж байгаа ба төслийн менежерээр Ц.Анударийн ангийн найз, 2013 оны төгсөгч Э.Жавхлан хариуцаж ажиллаж байна.
🔖Уран бүтээлч Ц.Анударь, төслийн менежер Э.Жавхлан, 2013 оны 11а ангийн төгсөгчдийнхөө цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье.
🔖Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Д.Баяр, Д.Цэцэгмаа захирлуудын урилгаар “Өдрийн сонин”-гийн сурвалжлагчид ирсэн ба удахгүй гарах “НЭГ АНГИЙНХАН” булангаар сонирхолтой  хөгжилтэй ярилцлагаар эргэн уулзацгаая.

Comments are closed.