2021-2022 оны хичээлийн жилд II-XII ангид шинээр элсэгчдээс авах түвшин тогтоох шалгалт

2021-2022 оны хичээлийн жилд II-XII ангид шинээр элсэгчдээс авах түвшин тогтоох шалгалт 8-р сарын 23-ны өдөр 11:00 цагаас эхэлнэ.

Элсэгчид 8-р сарын 16-22-ны өдрүүдэд www.ui-tsai.mn сайт руу нэвтэрч цахим бүртгэлээ хийлгэнэ үү.

II-V ангийн сурагчдаас монгол хэл, математик, хятад хэл, VI-XII ангийн сурагчдаас монгол хэл – бичиг, математик, англи хэл, хятад хэлний хичээлээр түвшин тогтоох шалгалт авна.
Шалгалт 2-3 цаг үргэлжлэх ба шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг 18:00-19:00 цагийн хооронд доорх утсаар лавлаарай.

Санамж: Шалгуулагч онцгой байдлын хорио цээрийн үеийн дэгийг баримтална. Дараах зүйлсийг бэлтгээрэй. Үүнд:

1. Амны хаалт /маск/
2. Нойтон сальфетка /гар ариутгагч/
3.Үзэг, харандаа, баллуур /шалгалтын үеэр бичгийн хэрэгслийг бусдад дамжуулахгүй байх/
4. Сургуулийн орчинд хүн хоорондын 1,5 метрийн зайг баримтлах

Холбоо барих утас:    Бага анги – 99932427, 99022021   Дунд, ахлах анги – 96320066, 99022021

Түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн сурагчид дараах материалыг бүрдүүлж 8 сарын 24-26-ны өдрүүдэд сургалтын албанд авчирч гэрээгээ байгуулан анги хуваарилалтаа хийлгэнэ үү.
1. Тус сургуулийн дотоод журам болон бусад дүрэм журмыг хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх тухай, элсэн суралцуулахыг хүссэн эцэг эхийн өргөдөл
2. Хувийн хэрэг бичиг баримт
3. X-XII ангийн сурагчид суурь боловсролын гэрчилгээ
4. Гадаадаас суралцахаар ирж буй сурагчид Нийслэлийн Боловсролын Газраас -суралцахыг зөвшөөрсөн албан бичиг
5. Сургалтын төлбөр – 6 сая 500 мянган төгрөгийг сургуулийн дансанд тушаасан баримт

/Хас банк – ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ҮЙ ЦАЙ СУРГУУЛЬ – 5000299210/

Нийслэлийн ерөнхий боловсролын Үй-Цай сургуулийн сургалтын алба

Comments are closed.