“ЭЗЭН ЗАЯА-VIII” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН ШАГНАЛТ,
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ДЭНДЭВИЙН ПҮРЭВДОРЖИЙН
НЭРЭМЖИТ “ЭЗЭН ЗАЯА-VIII” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ

Зорилго: Сурагчдын яруу найраг шимтэн сонирхох, уран унших, зохион найруулах авьяас чадварыг урамшуулан, эх орон, ёс заншил, түүх соёл, оюуны үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх түүгээрээ бахархах үндэсний ухамсрын төлөвшлийг дэмжихэд чиглэгдэнэ.
Хамрах хүрээ: Нийслэлийн ЕБС -ийн 1-5, 6-8, 9-12 ангийн сурагчид
Хугацаа: 2020 оны 11 сарын 25 – ны өдрийн 10 цагт, “Үй-Цай” сургуулийн урлагийн танхимд болно.
Бүртгэл: 11 сарын 20 – ны дотор энд дарж бүртгүүлнэ үү.

Банкны нэр Хаан банк
Дансны нэр Б. Ариунзаяа
Дансны дугаар 5027743097
Гүйлгээний утга Сургуулийн нэр / Овог, нэр, регистр /
Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

Холбоо барих утас: 99248003, 99753111

Зохион байгуулалт:
• Тэмцээн 3 насны ангиллаар явагдах бөгөөд сургууль бүрээс ангилал тус бүрд 2 сурагч оролцоно.
• Тэмцээн дараах 2 үе шаттай явагдана.
• Оролцогчид унших шүлгийн сэдэв агуулгаар зохиомж хийж болно. Үе шат бүрийн гүйцэтгэлийн хугацаа 3-6 минут байна.
1 – р үе шат: Д.Пүрэвдоржийн шүлэг яруу найргаас сонгон, цээжээр уран яруу уншина.
2 – р үе шат: Шүүгчдээс өгсөн сэдвийн дагуу шүлэг зохион, уран уншиж шилдгүүдээ шалгаруулна. Үе тус бүрийн гүйцэтгэлийн хугацаа 5-7 минут байна.

Шагнал урамшуулал: ангилал тус бүрдээ нийт 5 шагналт байр шалгаруулна.
1-р байр Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
2-р байр Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
3-р байр Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйл
Тусгай байр 2 Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйл

   Зохион байгуулагч:

Хос хэлний сургалттай “Үй-Цай” сургууль Д.Пүрэвдоржийн нэрэмжит Монгол хэл – Уран зохиолын  тэнхим

Монгол улсын хөдөлмөрийн баатар,   Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Яруу найрагч, Дэндэвийн Пүрэвдоржийн гэр бүл, нутгийн яруу найрагчдын баг

Comments are closed.