9а ангийн сурагч Ш.Есүхэй “Junior Model International – 2019” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо.

9а ангийн сурагч Ш.Есүхэй Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан олон улсын өсвөрийн загвар өмсөгчдийн “Junior Model International – 2019” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Тус тэмцээн нь англи хэлээр өөрийгөө танилцуулж, шүүгчдийн асуултанд хариулах, авьяас үзүүлбэр, шилдэг үндэсний хувцас, гоёлын хувцасны үзүүлбэр гэсэн дарааллаар явагдсанаас А.Есүхэй “Шилдэг хувцас амилуулагч” номинацийн шагналыг авлаа.

Comments are closed.