Үй-Цай сургууль “Бидний бүтээл сансарт”

Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв /МАРСА/-ийн санаачилгаар Сүхбаатарын талбайд “Улаанбаатар 380-Сансар өөд” арга хэмжээг зохион байгуулж сансрын бөмбөлгийг 38 мянган метрийн өндөрт хөөргөлөө. Монгол Улс нь задгай сансарт бөмбөлөг хөөргөсөн дэлхийн анхны улс болж байгаагаараа онцлог юм. Хоорондоо 30 минутын зайтай хөөрсөн гурван цуврал сансрын бөмбөлгийг хөөргөх үйл ажиллагаанд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНМАУ, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирал Г.Амгаланбаяр, ШУА-ын Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал, академич доктор С.Дэмбэрэл болон бусад албаны хүмүүс, иргэд, олон нийт, оюутан залуус оролцлоо. Шилдэг 20 бүтээлээс           Үй-Цай сургууль IV байрт орлоо.

Comments are closed.