Гар утасны хэрэглээг багасгах нэг шалтгаан нь нүдний эрүүл мэндийн асуудал юм.

Хичээл сурлага, тэмцээн уралдаан гээд чухал зүйлсийн сүүдэрт дарагдсан бидний биеийн асар чухал хэсгийн нэг эрүүл мэнд өдөр тутамын хэвшсэн техник технологийн хэрэглээнээс шалтгаалан алдагдаж байгаа нь нууц биш илэрхий мэдрэгдэхүйц асуудал байгаа ч нүдний эрүүл мэнд бусад холбогдох сөрөг үр дагавар байсаар байгаа юм.

10-р сарын 10-ны өдөр “Орбита” нүдний эмнэлэгт 11б анги хамт олноороо нүдний хараа, нүдний хараанд тохирох шилний мэдээлэлүүдийг тодорхойлсоноос нийт 33 хүүхдийн дундаж харааны түвшин насныхаа стандартай харьцуулахад доогуур гарав.

Үзлэгийн дараагаар “Орбита” нүдний эмлэгийн их эмч Мөнхзул, их эмч Уянга нар сурагчдад зөвлөмж зөвлөгөө, нүдний эрүүл мэндтэй холбогдох мэдээлэлүүдийг өгсөн ба нүдний эрүүл мэндийн догогдолыг гар утас, компьютерын хэт удаан хугацаагаар, ойрхон давтамжтай хэрэглэж байгаагаас дундаж харааны үнэлгээ муудаж байгааг анхааруулсан ба нүдний хараа, харах нарийн үйл ажиллагааны шалтгаан явцыг танилцуулсан.Хараа муудалтыг ерөнхийд нь хуурамч ба жинхэнэ гэж ангилдаг байна.

Хүний нүд дундажаар 24мм байдаг ба гэрэл нэвт тусах ёстой байдаг ч хараа муудсанаар нэвт тусахгүй байвал хараа муудсан гэсэн үг юм. Тэгэхээр гэрэл хараа муудах болон сэргийлэхэд асар үүрэгтэй манер юм.  Нүдэнд гэрэл хугалдаг бүрхүүл байдаг ба зарим тохиолдолд нүдний гэрэл хугарах нь их байдгийн улмаас хараа муутай болохыг жинхэнэ хараа муудалт гэнэ. Хэт ягаан туяаны улмаас болж хараа муудахыг хуурамч хараа муудалт хэлдэг. Шил зүүх нь чухал. Хараа муутай гэдгээ үзүүлсэн бол харааны шил зүүх шаардлагатай.

Хүний хараа 25 насанд тогтдог ба түүнээс хойш эмчилгээ авдаггүй байна. Шил зүүснээс улам муудахаас сэргийлэх арга ба эмчлэх боломжийг бүрдүүлдэг. Мөн линз нь шил зүүхтэй харьцуулахад буруу сонголт юм. Нүд байнгын чийгтэй байх ёстой ба нүд завчих хөдөлгөөн нүдийг чийглэхэд үүрэг гүйцэтгэнэ. Линз зүүснээр нүд хуурайшдаг учир зөв сонголт байдаггүй. Хараа муудалтаас сэргийлэх дасгал хэт ойроос юм унших, хурц гэрэл харахад нүдний булчин чангардаг ба энэ нь фокуслах зорилготой. Холын зүйлс харах нь булчинг сулалдаг. Мөн гэрэл маш чухал үүрэгтэй байдаг. Нартайд гадуур явах нь нүдэнд сайн байдаг.

Мэдээг бэлтгэсэн: 11б ангийн сурагч С. Ананд

Comments are closed.