Уран жиргээ-2019

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар “Уран жиргээ-2019” наадмаа амжилттай зохион байгуулж, нийслэлийн уралдаанд оролцох шилдэг хүүхдүүдээ шалгарууллаа.
Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах, уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 2 жил тутамд зохион байгуулагддаг энэхүү уралдаанд сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага нас буюу 1-5 дугаар анги, дунд нас буюу 6-9 дүгээр анги, ахлах нас буюу 10-12 дугаар анги гэсэн дөрвөн насны ангиллаар нийт 102 хүүхэд оролцсон юм.

Наадмыг Монгол Улсын гавьяат багш С.Даваахүү, Соёл урлагийн их сургуулийн тайзны ярианы багш Д.Саранхүү нар шүүн явууллаа. 16 шилдэг хүүхэд тодорч шагналаа гардан авснаас, эхний гурван байрын шилдгүүд нийслэлд өрсөлдөх юм.

Дунд нас буюу 6-9 дүгээр анги

I байрт Г.Энхбулган ӨЗБЛАС 9а анги
II байрт О.Нандин-Эрдэнэ Үй цай сургууль 6б анги
III байрт Г.Болор-уянга 16 дугаар сургууль 8в анги
Тусгай байрт Ш.Цогзолмаа 16 дугаар сургууль 8в анги

“Уран жиргээ-2019” улсын уралдаанд оролцох эрх авсан 6б ангийн сурагч О.Нандин-Эрдэнэдээ баяр хүргэж, амжилт хүсье.

Comments are closed.