Шамбалын оронд аялагчийн мүзейд

Монголын түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн цөөхөн орос хүмүүсийн нэг бол Монголыг дэлхий дахинд таниулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн Николай Рерих юм. Тэрээр 1926-1928 оны хооронд судалгааны ажлаар Монголд амьдарч байсан байшинг нь өдгөө түүний мүзей болсон байна.

Энэхүү музейтэй ерөнхий боловсролын Үй-Цай сургуулийн Түүх-Нийгмийн клуб 4-р сарын 6 ны Бямба гаригт очиж танилцсан юм.

Рерих өөрөө зураач хүн байсан бөгөөд мүзейн дийлэнх үзмэрүүд түүний бүтээлүүдээс бүрдэнэ. Буддизмыг судалдаг, гэгээрлийн түвшинд хүрсэн гэж хэлж болохоор хүн бөгөөд Шамбалыг хайхаар Монгол, Энэтхэг, Төвд зэрэг орноор 1925-1928 онуудад экспедиц хийсэн байдаг. Монголчууд бид энэ хүнтэй гүн холбоотой байсан юм. Түүний гэргий Элена Рерих Алтан Ордны Монгол цустай хүн байснаас гадна, бидний соёл түүний сонирхолыг их татдаг байсан учир Монголчуудад элэгсэг нэгэн байв. “Монголчууд бол ууж дуулгаагүй дүүрэн аяга” гэж хэлсэн нь 20-р зууны Монголчуудыг материалаг талаасаа ядуу ч гэлээ оюун санааны хувьд агуу ард түмэн гэдгийг ийнхүү хэлсэн байдаг.

Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн Цэвээн Жамцран “Рерих шиг том эрдэмтэн манай нутагт байгаа нь бидний нэр хүндэд тустай” гэж дурдаж байснаас үзэхэд ямар хэмжээний ач холбогдол бүхий хүн байсныг харж болох юм.

Үзмэрүүдийн дийлэнх нь хуулбар бөгөөд жинхэнэ хувилбарууд нь Нью Йоркд байдаг ч бидний тархинд агуулга нь чухал учир энэ асуудалд тийм ч ач холбогдол өгөөгүй юм. Рерих нарын мүзейг акдемич Ш.Бира гуайн санаачилгаар байгуулсан ба тэрээр Рерихийн том хүү Юрий Рерихийн шавь байсан.

Монголын оюун санаа, дүрслэх урлагийн чухал өв, чухал гавъяатны мүзей өндөр барилгын ард далдлагдан нийтэд тэр дундаа залуу үеэс холдож, мартагдаж байгаа нь харамсалтай. Гэхдээ Рерихийн Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр түүхийн хуудаснаас арилшгүй билээ.

 

Мэдээг бэлтгэсэн-10б ангийн сурагч С.Ананд

Comments are closed.