Д. Гангаабаатар ( Лекцийн хэсгээс )

…Хуушуур, цуйван хоёрын аль нь ч хамгийн гоё амттай хоол биш, Хэрэв мөн байсан бол хүүхдүүд та нар бүгд санал нэгтэйгээр гараа өргөнө шүү дээ! Тиймээс аз жаргал бол харицангуй ойлголт…

Үй-Цай сургуулийн сурагчид олон гайхалтай яруу найргийг сургууль нийтээрээ цээжилдэг нэг бяцхан соёл байдаг юм. Д. Пүрэвдорж агсаны Тусгаар Тогтнол шүлгийг сургуульд дайралдсан хэнээс ч хамаагүй асуухад “Ханат цагаан гэрийн…” гээд л уншиж гарна. Түүний араас орох нэг шүлэг бий нь их яруу найрагч О.Дашбалбар агсаны “Амьддаа бие биеээ хайрла” шүлэг нь билээ. Түүний яруу найраг, туулж өнгөрүүлсэн сонирхолтой амьдрал, Монголын улс төрд байгуулсан гавъяа гээд бахархах, бишрэх зүйл олонтой хүнтэй уулзах хүсэл ориглов ч яруу найрагч маань бидний үеийнхэнтэй золгож чадалгүй цаг бусаар хорвоогийн мөнх бусийг үзүүлсэн билээ. Тэгвэл энэ удаагийн Зохиолчтой уулзах цагаар биднээс хавигүй азтай түүний хүү МУИС-ийн пропессор Д. Гангаабаатар бидэнтэй аавийнхаа талаарх гайхалтай дурсамжаа хуваалцаснаас гадна, хүүхдүүд бидэнд Аз жаргалын тухай сонирхолтой лекц тавилаа.

Тэрээр яриандаа нэгэн сонирхолтой зүйл дурдсан нь найрагч Тэнгэр шиг бай шүлэг нь угтаа бол Хүүдээ хэлэх үгс нэртэй өөрт зориулж бичсэн шүлэг гэдгийг хэлсэн юм. Мөн олон гайхалтай дурсамжаа хуваалцсан юм.

Үй-Цай сургуулиас түүнд талархсанаа илэрхийлж сурагчдын Дашбалбар агсанд зориулсан шүлгийн түүвэр номоор билэг барилаа.

 

Мэдээ бэлтэгэсэн: 10б ангийн сурагч С.Ананд

Comments are closed.