Байгалийг хайрлаж, түүнийг судлах нь эрүүл амьдрахын үндэс мөн.

                          Үй-Цай сургуулийн “Эко клуб”-ын ерөнхийлөгч 10б ангийн сурагч П.Эрдэнэ

Хичээлийн шинэ жилийн эхний ангийн хурлаар анги бүр тухайн жилдээ ангидаа хэрэгжүүлэх шинэ санаа, үйл ажиллагааг хэлэлцдэг. “Эко клуб” 10б ангийн тэрхүү хурлаас төрөн гарсан юм. Биологийн хичээлийн мэдлэгээ өргөжүүлэх зорилгоор анги хамт олны хүрээнд үйл ажилгаагаа явуулж байсан ч энэ хичээлийн жилээс сургуулийн хэмжээнд үйл ажиллагаа илүү өргөн, олон хүүхдүүдийг хамарсан үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Ингээд та бүхэндээ клубийн ерөнхийлөгч П.Эрдэнэтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Сайн байна уу Эрдэнээ? Чамтай ярилцаж байгаадаа баяртай байна. Өөрийгөө товчихон танилцуулаач?

Сайн, сайн байна уу? Би ч гэсэн баяртай байна. Би одоо 16 настай Үй-Цай сургуулйин 10б ангид сурдаг. Багаасаа зураг зурах хоббитой, сонин содон зүйлст дуртай, амьдатын тухай баримтад кино, нэвтрүүлэг үздэг байсан маань байгалийг судлах, түүнд дурлах шалтгаан, эхлэл нь байсан болов уу.

Байгаль орчны бохирдол дан ганц Монголд ч гэлтгүй дэлхий дахинд томоор хөндөгдөж байгаа асуудал шүү дээ. Ер нь байгалийг хайрлах сэтгэхүйг бий болгоход юу чухал гэж боддог вэ?

Тийм шүү! Дэлхий дахинд тулгамдаад буй том асуудал. Байгалийг хүмүүс ердөө өөрсдийн эрх ашигийн төлөө сөнөөдөг. Байшингаа барих гэж өөр амьдтын гэрийг булаадаг. Бид чинь энэ гариг дээр амьдардаг цор ганц амьд бие биш шүү дээ. Байгалийг би амьдрал л гэж ойлгодог. Тиймээс хүмүүст амьдралаа хайрлах үзэл бий болгосноор байгалийг хайрлаж эхлэнэ гэж би үздэг л дээ.

Клубээ байгуулаад яг одоогоор ямар ажил хэрэгжүүлсэн бэ? Үр дүн нь хэр зэрэг ажиглагдаж байна вэ?

Одоогийн байдлаар бид клубээрээ Ус Суваг Байгаль Орчин Хамгаалах Газарт очиж сургалтанд хамрагдсан. Монгол оронд ховордсон амьтад, амьтадын тархац зэрэг сонирхолтой олон зүйлтэй танилцсан. Үүний дараагаар ном унших, кино үзэх, ярилцаж байхад тэндээс авсан хэр зэрэг мэдлэг мэдээлэл авсан маань харагддаг юм. Мөн бид хавар ирж байгаатай холбоотой мод тарих, цэцэг үрслүүлэх зэрэг ажилууд төлөвлөсөн байгаа.

Клуб нийт хэдэн гишүүнтэй вэ?

Одоогийн байдлаар идвэхтэй 18 гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

Цаашдын зорилго?

Үйл ажиллагаа өргөжүүлж, байгаль орчноо хайрлах сэтгэхүйг бий болгож эерэг зүйлийг түгээх нь бидний хэтийн зорилго юм.

За баярлалаа!  Амжилт хүсье!

 

 Мэдээг бэлтгэсэн- 10б анийн сурагч Н. Ананд

Comments are closed.