“Дорнын илтгэл-X” улсын уралдаан боллоо

Үй-Цай сургууль, Күнзийн сургалтын танхимаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дорны түүх соёл, боловсролоос суралцахуй ” Хятад хэл дээр уран илтгэхүй тэмцээн 3-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод амжилт дүүрэн болж өнгөрлөө.

Арга хэмжээнд МОНЦАМЭ агентлаг сэтгүүлч Мөнхтуул, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн мэргэжилтэн Сэнгээ, МУБИС-ийн Күнзийн институтийн Хятад талын эрхлэгч Бао Ай Дун зэрэг хүндэт зочид оролцлоо.

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд 10 дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 8 сургууль оролцож, уран илтгэх, авьяасаа үзүүлэх гэсэн ангилалаар явагдлаа. Дунд ангийн тэмцээнд Дархан Цайхун сургуулийн сурагч Э. Сарантуяа, ахлах ангийн тэмцээнд Үй-Цай сургуулийн сурагч Т. Үжин тэргүүлжээ. 

Comments are closed.