“Дорнын аялгуу” Хятад дуу, дуулаачдын улсын X уралдаан боллоо.

“Дорнын аялгуу”хятад дуу дуулаач хүүхдүүдийн 10-р наадам 3-р сарын 15-нд  Улаанбаатар чуулгад амжилттай болж өнгөрлөө.

Хятадын соёл урлагийг хятад дуугаар дамжуулан хүүхэд багачуудад танилцуулах, хятад дуу дуулах хүүхэд багачуудын урлагийн болон хэлний авъяас мэдлэгийг нээн хөгжүүлэх, Монголын хүүхэд багачуудын хятад дууны урын санг нэмэгдүүлэх зорилготой тус наадмыг БНХАУ-ын Олон Улсын Радио /CRI/ – Монгол Улсын ерөнхий боловсролын  “Үй Цай” сургууль, “Күнзийн танхим”-аас зохион байгуулсан юм.

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн тоймч, хөгжим судлаач Х.Буянхишиг, МОНЦАМЭ агентлагийн Хятад сонины эрхлэгч Мөнхтуул, БНХАУ-ын Олон Улсын Радиогийн Монгол улс дахь салбарын захирал О. Дармаабазар, МУИС-ын дэргэдэх Күнзийн институтын танхимын эрхлэгч  Бао ай дун , МУ-дахь Хятадын сайн дурын багш нарын холбооны ахлагч багш Үй жиа хүан, Хятадын Улаанбатаар дахь соёлын төвийн мэргэжилтэн багш Хурц зэрэг Монгол Хятадын 10 гаруй зочид, шүүгч нар 250 гаруй үзэгчдийн хамт оролцжээ.

Дорнын аялгуу” 10-р наадамд  Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудын ерөнхий боловсролын хятад хэлний сургалттай 25 сургуулиас нийт 70 гаруй оролцогчид “Улаанбаатар чуулга”-ын тайзнаа авьяас ур чадвараа сорьцгоолоо.

Нийт оролцогчдыг 6-8, 9-11, 12-14, 15-17 ангилалаар хувааж шалгарууллаа.

        6-8 насны ангилалд

1-р байр Үй-Цай сургууль Г. Энхрийлэн

2-р байр Дархан-Цайхун сургууль  М.Оюундалай

3-р байр Күнзийн сургууль Б. Мөнхсоёл

3-р байр Үй-Цай сургууль Э. Аруухан

           9-11 насны ангилалд

1-р байр Найрамдал сургууль М. Бишрэлт

2-р байр Гэгээрэл  сургууль  Б. Анужин

3-р байр Эрдэнэт Цайхцун сургууль Б. Маргад-Эрдэнэ

3-р байр Үй-Цай сургууль Г. Энэрэл

           12-14 насны ангилалд

1-р байр Үй-Цай сургууль Н. Уянга

2-р байр Дархан Цайхун  сургууль  Д. Билгүүн

3-р байр Үй-Цай сургууль С. Төрмандах

3-р байр Тольт сургууль О. Номин

           15-17 насны ангилалд

1-р байр Гэгээрэл сургууль Г. Мөнхтамир

2-р байр Найрамдал сургууль Н. Сумъяасүрэн

3-р байр Найрамдал сургууль н. Ундрам-Эрдэнэ

3-р байр Үй-Цай сургууль Б. Энэрэл

Comments are closed.