“Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдэвт гар зургийн уралдаан боллоо.

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвөөс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” уран зураг, гар урлал, уран бичлэг, технологийн анхдугаар наадмыг зохион байгууллаа.

Наадмын зорилго Ирээдүйн Монгол улсын хөгжлийг бүтээлцэх хүүхэд багачууддаа үндэсний эрх чөлөө, эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, түүхэн үйл явдлыг сурталчлан таниулах, эрх чөлөөг авч ирсэн Ардын хувьсгалын ач холбогдол түүхэн гавьяаг мөнхжүүлж, хойч үеэ үндэсний бахархалт үзэл санаанд хөтлөн эх орноо хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршлоо.

1б ангийн сурагч Г.Ундраа Ерөнхий сайдын  Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөс зохион явуулсан “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” сэдэвт гар зургийн уралдаанд  Дэд байр эзлэв. Мөн тус уралдаанд 1в ангийн сурагч Х.Үүлэнсондорын бүтээл шилдэг бүтээлүүдийн тоонд багтлаа. Удирдан ажилласан багш С.Батзориг

“Тусгаар тогтнолын үнэ цэнэ” уран бүтээлийн наадамд Завхан, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Хөвсгөл, Увс, Орхон, Хэнтий, Багануур, Налайх, Улаанбаатар хотоос мөн Хүүхэд Гэр Бүл Хөгжлийн “Өнөр бүл” төв, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Гэгээлэн төв”-ийн зэрэг нийт 740 хүүхэд бүтээлээрээ оролцлоо.

Comments are closed.