14, 16, 18 насны “Өсвөрийн шатарчдын 2019 оны улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн” аваргуудаа тодорууллаа

Өсвөрийн шатарчдын 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 14, 16, 18 насны эрэгтэй, эмэгтэй ангилалаар 2-р сарын 13 – 17 ны өдрүүдэд “Үй-Цай” ерөнхий боловсролын сургууль болон “Зууны шатар” клубт амжилттай зохион байгуулагдлаа.
14 хүртэлх насны эрэгтэй ангилалд
1-р байр Хан-Алтай клубын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Ганзориг овогтой Амартүвшин
2-р байр Хан-Алтай клубын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Есөнтөмөр овогтой Төгстөмөр,
3-р байр Төв аймгийн тамирчин Гэндэндорж овогтой Сүхбат,
4-р байр Сүхбаатар аймгийн тамирчин МУ-ын спортын дэд мастер Энхбаатар овогтой Энх-Од,
5-р байр Хан-Алтай клубын тамирчин Хэрлэн овогтой Тэмүүжин
14 хүртэлх насны эмэгтэй ангилалд
1-р байр Дагшаахүү клубын тамирчин, Эмэгтэй Дэлхийн шатрын холбооны мастер Болдбаатар овогтой Алтантуяа
2-р байр Төв клуб, Төрийн банкны тамирчин, Эмэгтэй Дэлхийн шатрын холбооны дэд мастер Даваахүү овогтой Мөнхзул
3-р байр Орхон аймгийн тамирчин, Эмэгтэй Дэлхийн шатрын холбооны дэд мастер Бат-Эрдэнэ овогтой Мөнгөнзул
4-р байр Сэлэнгэ аймгийн тамирчин Эмэгтэй Дэлхийн шатрын холбооны дэд мастер Баянмөнх овогтой Амин-Эрдэнэ
5-р байр Төв клубын тамирчин Эрдэнэбилэг овогтой Номин
16 хүртэлх насны эрэгтэй ангилалд
1-р байр Дагшаахүү клубын тамирчин Олон Улсын мастер Дамбасүрэн овогтой Батсүрэн
2-р байр Төв клубын тамирчин Алтан-Очир овогтой Хүслэн
3-р байр Хан-Алтай клубын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Эрдэнэ овогтой Баасансүрэн
4-р байр Монгени сургуулийн тамирчин Бурмаа овогтой Амин-Эрдэнэ
5-р байр Оюунлаг сургуулийн тамирчин Сугар овогтой Ган-Эрдэнэ
16 хүртэлх насны эмэгтэй ангилалд
1-р байр Дорнод аймгийн тамирчин Туяа овогтой Хүслэн
2-р байр Гобичесс клубын тамирчин, Эмэгтэй Дэлхийн шатрын холбооны дэд мастер Энхсайхан овогтой Удвал
3-р байр Хан-Алтай клубын тамирчин, Эмэгтэй Дэлхийн шатрын холбооны дэд мастер Мягмарсүрэн овогтой Мандухай
4-р байр Сүхбаатар аймгийн тамирчин, Эмэгтэй Дэлхийн шатрын холбооны дэд мастер Саруул овогтой Тамир
5-р байр Хосмастер клубын тамирчин МУ-ын Спортын дэд мастер Нанжид овогтой Цогзолмаа
18 насны эрэгтэй ангилалд
1-р байр Хэнтий аймгийн тамирчин, МУ-ын Спортын дэд мастер Эрдэнэ-Очир овогтой Нямбилэг
2-р байр Төв клубын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Ганзориг овогтой Булганхан
3-р байр Хан-Алтай клубын тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Бямбасүрэн овогтой Гарьдмагнай
4-р байр Чингэлтэй Цэцэн нүүдэл клубын тамирчин, МУ-ын спортын дэд мастер Цээсорогдорж овогтой Цолмон
5-р байр Хан-Алтай клубын тамирчин, МУ-ын спортын мастер Үүрцайх овогтой Агьбилэг
18 насны эмэгтэй ангилалд
1-р байр Сэлэнгэ аймгийн тамирчин, Эмэгтэй Дэлхийн шатрын холбооны дэд мастер Төмөрбаатар овогтой Номиндалай
2-р байр Хэнтий аймгийн тамирчин, Эмэгтэй Дэлхийн шатрын холбооны мастер Төрмөнх овогтой Мөнхзул
3-р байр Дорнод аймгийн тамирчин, Эмэгтэй Их мастер Батцоож овогтой Амина
4-р байр Төв клубын тамирчин, Эмэгтэй Олон Улсын мастер Очирхуяг овогтой Өлзийхишигжаргал
5-р байр Сүхбаатар аймгийн тамирчин, МУ-ын Спортын дэд мастер Наранбаатар овогтой Наран-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
Шигшээ тэмцээнээс шалгарсан нас насны ангилалын Алтан медаль хүртсэн шатарчид 2019 оны 04 дүгээр сарын 06-16 ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдох Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд орох эрх авлаа.
Шигшээ тэмцээнийг Монголын шатрын холбоо, “Үй-Цай” ерөнхий боловсролын сургууль,Зууны шатар клубтэй хамтран зохион байгууллаа.
Тэмцээнийг шүүж, зохион байгуулсан баг хамт олонд талархалаа илэрхийлье!

Comments are closed.