Сурагчдын эрдэм шинжилгээний хурал болов.

2018 оны 12 дугаар сарын 27 өдөр Ерөнхий боловсролын Үй-Цай сургууль дээр “Олон хэл дээрх хэл зүйн харьцуулалт” сурагчдын эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө.

Тус хуралд 12 ангийн 19 сурагч дэлхийн сонгодог зохиолуудын нэг болох “Монте Криста Гүн” зохиол дээр хэл зүйн дүрмээр задлан шинжлэлт хийсэн илтгэл тавьж, 9-11 дүгээр ангийн сурагчид туршлага судлан, дараа жилийн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих чиг баримжаагаа тогтоосон үр дүнтэй хурал боллоо.

Энэхүү хурлын тухай Англий хэлний багш А.Уянга: “… энэхүү эрдэм шинжилгээний хуралд тавигдсан илтгэлүүд нь хэл зүйн дүрэм сэдвээр дагнансан нь онцлог байлаа, 20 сурагчид хэл зүйн дүрмүүдийг харьцуулан илтгэл тавьснаараа Монгол, Хятад, Англи хэл дээрх үгийн бүтцийн ялгаа, дүрмийг илүү сайн ианин мэдэж, шинэ хэл сурах арга барил нь илүү дөхөм болох юм” гэсэн бол зочин шүүгч олон улсын LIONS байгуулалгын төлөөлөгч О.Туул: “… сурагчид ийнхүү тухайлсан нэг сэдвийг сонгон илтгэл тавьж байгаа нь маш сайшаалтай 20 сурагчдын илтгэл тавих ур чадвар нь маш сайн байна” гэж үнэлэж байлаа.

Энэхүү хуралд сурагч М.Мөнгөн-Уянгийн бичсэн “Баймж үгийн үүрэг, хэрэглээ” илтгэл нь шүүгчдээс өнөдөр үнэлгээ авсан бөгөөд түүнд олон улсын “LIONS” байгууллагын 100% тэтгэлэгээр Тайван улсад 7 хоногийн сургалт аялалд хамрагдах эрхээр шагнав.

10б ангийн сурагч Д.Бархасбаатар, Г.Алтанцэцэг

Comments are closed.