Сүхбаатар дүүргийн “2018 оны Шилдэг хүүхдүүд” тодорлоо

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ үе тэнгийн найзуудаа манлайлсан дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар оролцож, шилдэг хүүхдүүдэд шагналыг нь гардуулав. Уг арга хэмжээг Засаг дарга нээж хэлсэн үгэндээ “Сүхбаатар дүүрэгт төрийн болон төрийн бус өмчийн 46 сургуульд 37 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа. Эдгээр хүүхдүүдээс сурлага, урлаг, спорт, авьяас, мэдлэг, манлайллаараа үе тэнгийн найзууддаа үлгэр дууриал болсон хүүхдүүд та бүхэндээ халуун баяр хүргэе. Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас дүүргийн шилдэг хүүхдүүдээ хамтын ажиллагаатай хот, дүүргүүд рүү хүүхэд солилцооны хөтөлбөрт хамруулдаг. Өнгөрөгч 11 дүгээр сард Сүхбаатар дүүрэгтэй эгч дүүсийн найрамдалт харилцаатай Японы Нагано мужийн Саку хот руу дүүргийн шилдэг 8 хүүхэд аялаад ирснийг хэлэхэд таатай байна” гэв. Дүүргийн 2018 оны шилдэг хүүхэд шалгаруулалтанд 23 сургуулийн 115 хүүхдийн материал ирснээс хүүхэд бүрийн үзүүлсэн амжилт, гаргасан бүтээлээр Үй-Цай сургуулийн 5Б ангийн сурагч Г. Бадмаараг  “Шилдэг авьяаслаг хүүхэд”,10Б ангийн сурагч       

П. Эрдэнэ “Шилдэг бүтээлч хүүхэд”11А ангийн сурагч М. Эрхэмбаяр “Шилдэг оюунлаг хүүхэд” тодорлоо.

Comments are closed.