“Бөртэ чоно гоо марал”- 2018

“БӨРТЭ ЧОНО ГОО МАРАЛ”-2018  тэмцээн нь “Хоёрдогч түүхий эд материал ашиглан “Авангард загвар зохион бүтээх”, “Гоёлын хувцасны загвар зохион бүтээх”, “Шилдэг маск” зохион бүтээх, “Уран сүлжилт”, “Уран сүлжилттэй анги” гэсэн төрлүүдээр амжилттай зохион байгуулагдлаа.

Хоёрдогч түүхий эд материал ашиглан авангард загвар зохион бүтээх  уралдаанд: Уг төрөлд нийт 13 ангийн загвар зохион бүтээгчид өрсөлдсөнөөс

  • I байр 7в ангийн Dimond багийн цаасан аяга, өнгийн хуулга ашиглан хийсэн “Сувд” бүтээл,
  • II байр 6б ангийн сурагч О.Мишээлийн сонин, сэтгүүлийн цаас ашиглан хийсэн “ ” бүтээл,
  • III байр 8а ангийн Мишээл, Анужин нарын гялгар уут ашиглан хийсэн “Эрх чөлөө” бүтээл тус тус эзэллээ.

Гоёлын хувцасны загвар зохион бүтээх уралдаанд: Нийт 12 ангийн загвар зохион бүтээгчийн 13 бүтээл оролцсоноос

  • I байр 6б ангийн охидын “Хатангоо” бүтээл
  • II байр 6а ангийн сурагч Уянга “ Гэрэлт дагина” бүтээл
  • III байр 7а ангийн охидын “Харанхуйн цэцэг” бүтээл

“Шилдэг маск” зохион бүтээх уралдаанд:  16 бүтээл оролцсоноос

  • I байр 9б ангийн сурагч Мишээл “Jungle mask”
  • II байр 7а ангийн сурагч Жинь Жинь “Цагаан тагтаа”
  • III байр 11а ангийн сурагч Жинь Шинь “Эрвээхий” бүтээлүүд шалгарлаа.

“Уран сүлжилт” тэмцээнд: 21 сурагч оролцсоноос

  • I байр 8а ангийн сурагч Анужин “Сарнай”
  • II байр 10б ангийн сурагч Солонго ,
  • III байр 8б ангийн сурагч Цэрэндолгор эзэллээ.

“Уран сүлжилттэй анги” тэмцээнд:   

1-5 ангийн ангилалд

  • I байр Гэрэлтуяа багштай 1а анги
  • II байр Байгалмаа багштай 3а анги
  • III байр Гэрэлтуяа багштай 3в анги

6-12 ангийн ангилалд

  • I байр Туяа багштай 7а анги
  • II байр Сувданцэцэг багштай 8в анги
  • III байр Саруул багштай 9а анги

Эмэгтэй шилдэг загвар өмсөгчийн  төрөлд 1-р байр 7б ангийн сурагч Индра, 2-р байр 6а ангийн сурагч Г.Намуун, эрэгтэй шилдэг загвар өмсөгчөөр 7б ангийн сурагч Өнөрсайхан шалгарлаа.

Comments are closed.