Иймд инженерийн мэргэжлийг сонирхогчдыг мэргэжлийн чиг баримжаатай болох зорилгоор ерөнхий боловсролын Үй-Цай сургуулийн 10, 12 дугаар ангийн сурагчид “Мэргэжил сонголт” хичээлийн хүрээнд 2018.12.6-ны өдөр Монгол улсын хамгийн том цахилгаан түгээх станц болох IV цахилгаан түгээх станцын үйл ажиллагаатай танилцлаа.
IV цахилгаан түгээх станц нь нийт 1500 ажилчинтай бөгөөд 8 зуух, 7 машинтайгаар 24 цагийн турш ажиллаж, Улаанбаатар хотын 70%, төвийн бүсийн 40%-ийг цахилгаанаар хангадаг аж. Станцын нийт хүчин чадал 700 МВт бөгөөд ОХУ-аас нэмж 300-400 МВт эрчим хүч худалдаж авдаг юм байна. Тус цахилгаан станцын гол түүхий эд нь ус болон түүхий нүүрс бөгөөд нүүрсээ Багануур, Шивээ овоогийн уурхайгаас татдаг ба нэг зуух нь цагт 1 вагон нүүрс зарцуулдаг байна.
Биднийг найрсаг дотноор хүлээн авч үйлдвэртэйгээ танилцуулсан тэдний хамт олны нүүрний баяр баясал, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж буй байдлаас мэргэжлээ зөв сонгохын ач холбогдолыг бид мэдрээд буцсан юм.
Үй-Цай сургууль 10Б ангийн сурагч С.Ананд